МХЕГ-аас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаад буй Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг өнөөдрөөс тусгай фонд руу зөөж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан маргааш ССАЖЯамны Соёлын өвийн хэлтэс Байгалийн түүхийн музейн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал 11.00 цагт ССАЖЯамны 302 тоот өрөөнд болно.
Сануулахад байгалийн түүхийн музейн барилгыг актлах дүгнэлт гарснаар энэ оны зургадугаар сард музей хаагдсан юм. Түүнчлэн музейн үзмэрүүдийг тусгай фондод ойрын жилүүдэд музейн барилгыг барьж, ашиглалтанд орох хүртэл хадгалах аж.

















































