Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дуулиан: МҮОНТ-ийн хамт олны захидал

2013-11-18
0
ЖИРГЭХ

    5a9e86dcc5ae33a2bigМҮОНТ-ийн ажилчид захирал Ч.Даваабаярыгаа сайн дураараараа огцрохыг шаардаж өнөөдөр өргөдөл гомдлоо өгсөн. Тэд удирдлагынхаа талаар ийм захидлыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд илгээлээ. Захидлыг бүрэн эхээр нь тайлбаргүй хүргэж байна.

МҮОНТ-ийн нийт уран бүтээлчид бид мэдээлэл, урлаг соёлын 46 жилийн түүхтэй ууган байгууллагад ажиллаж, түүхийг бичилцэн явааг чухалчлах нь илүүц бизээ. Энэ 46 жилийн хугацаанд 20 гаруй дарга солигдож байжээ. Тэр бүхий л удирдлагуудтай телевизийн хамт олон зохицон ажиллаж, ард түмэндээ үйлчилсээр ирсэнийг түүх гэрчилдэг юм.

Өнгөрсөн 2012 оны 8-р сард МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд ажиллаж буй та бүхэн эрх мэдлийнхээ хүрээнд сонгон шалгаруулалт зарлан Ч.Даваабаяр гэдэг хүнийг МҮОНТ-ийн захирлаар сонгон шалгаруулж дэмжиж томилсон. Хамт олон бид МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн “Ирдэг, буцдаг дарга нарын нэг биз” хэмээн шүд зуун  нэгэн жилийг ардаа орхилоо.

Анхнаасаа манай хамт олон төдийгүй олон түмний мэдэх “ETV-ийн Ч.Даваабаяр” гэх тодотголтой энэ хүн МҮОНТ-ийн захирлын албан тушаалд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн альхан цоорхойгоор нь морилсныг  та бүхэн мэдэх биз. Удирдан зохион байгуулах анхан шатны мэдлэггүй, хамт олныг үл тоомсорлодог, уран бүтээл хэмээх үндсэн зорилгоо ойлгож амжаагүй, /нэг жил гаруй хугацаанд/ боловсролын түвшин тодорхойгүй энэ хүнтэй /Ч.Даваабаяр/ цаашид хамтарч ажиллах боломжгүй байна.

Хамт олон тэр тусмаа уран бүтээлчид бид Ч.Даваабаярыг МҮОНТ- ээр овоглох эрх бүхий хүн БИШ ЭЭ гэдгийг  дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

1. Ч.Даваабаяр  эрх ашгийн том зөрчилтэй. / Монгол Улсын Сонирхлын зөрчлийн хуулийн 3.1.2 болон 3.1.3 дахь заалт/

• “Имержмедиа” группыг эзэмшдэг бөгөөд “Инфо ТВ” сэтгүүл, “Үдшийн шивнээ” сэтгүүл, “ТВ суваг” сонин, “Hot news” сэтгүүл, “Их Монгол” FM 99.7, noyon.mn зэрэг хэвлэл мэдээллийн компаниуд багтдаг.

• Түүний үүсгэн байгуулсан тус телевизийн 80 хувийг эхнэр н. Мөнхжаргалын нэр дээрх “Билэгт-Дөлгөөн ХХК” эзэмшдэг.

• “Өглөө” хөтөлбөрөөр бүтэн сарын турш 1950 лавлахыг сурталчилахыг үүрэгдэж, өдөр бүр шторкоо явуулсан байна.

• 2013 оны 03 дугаар сард ETV-д ашиглаж байсан 2 камерыг “Миний хувийн юм шүү” хэмээн тодотгон авч ирэн Спортын мэдээ, “Өглөө” хөтөлбөрт өгсөн. Камерын үнэ мөнгийг хэрхэн буцааж авсан нь тодорхойгүй.

• Мөн 2013 оны Улсын их баяр наадмаар ажиллаж буй уран бүтээлчдэд хоол өгөх нэрээр “Ноён зууч пицца” компанийн 3 сая төгрөгийн өртөг бүхий шарсан тахиаг авч ирэн тараасан. Тэр компанид төлбөрөө хэрхэн барагдуулсан нь мөн тодорхойгүй.

• Тус телевизийн зохион байгуулсан БНСУ-ын хамтлагуудын тоглолтын билетийг маш олноор тараасан нь эдийн засгийн хувьд эрх мэдэлтэй  гэдгийг баталж байна. /багаар бодоход 10 гаруй сая төгрөгний билет тараасан/

• УБЕ -0004 улсын дугаар бүхий Lexus-570 маркийн  автомашин нь  ETV телевизийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд энэ машинаа МҮОНТ-ийн өдөр тутмын албан хэрэгцээнд ашигладаг.

• MCS группын маркетингийн удирдлагуудтай МҮОНТ-ийн захирлын өрөөнд уулзалт хийхдээ ETV телевизтэй хамтран ажиллахыг санал болгосныг албаны эх сурвалж мэдээлж байна.

• Ч.Даваабаяр нь 2013 оны 01 сард “Баянчандмань милк” ХХК-тай дур мэдэн бартерийн гэрээ байгуулан арилжааны зар сурталчилгааг өдөрт 4 удаагийн давтамжтайгаар 28 хоног цацаж, тус компанийн бүтээгдэхүүн болох 200 граммын савлагаатай 750 ширхэг тарагийг ажилтан тус бүрт нэг ширхэгийг тараасан. Энэхүү үйлдэл нь 7 сая гаруй төгрөгний зөрчил болохыг санхүүгийн шалгалтаар тогтоосон. Үүнийг МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Ч.Даваабаярт сануулах арга хэмжээ авч байсан болно.
 
2. МҮОНТ бол  Ч.Даваабаярын хувийн телевиз биш....

• Ч.Даваабаяр бол харилцааны соёлгүй, уран бүтээлийн тухай наад захын ойлголтгүй, байгууллагын нэр хүндийг эрхэмлэдэггүй зөвхөн хардах - Хамтарч ажилласан хийгээд нэвтрүүлэгт орсон зочдын нэрс, утсыг өгөхийг шаарддаг, дарамтлах - надтай сайн байвал чиний хувьд асуудалгүй хэмээн итгүүлэхийг оролддог, хамт олныг хагалан бутаргах арга барилаар ажил явуулах гэж оролдох нь уран бүтээлчид бидэнд дарамттай  байна. Монголын ард түмний бахархал болсон нэртэй, авъяастай уран бүтээлчдийг нэг нэгээр нь өрөөндөө дуудаж дарамтлах, үгийн солиогүй шүдээ чигчийлэх эсвэл утсаа оролдон суух захирлыг харсаар тэвчээр алдарлаа.

МҮОНТ-ийн хамт олон, уран бүтээлч сэтгэлгээтэй хүнийг ямагт дэмжиж ирсэн бөгөөд түүний нэгэн ойрын жишээ бол өмнөх захирал Ц.Оюундарьтай хамтран ажиллаж ирсэн үе юм. Ц.Оюундарь захирлын ажиллаж байсан богино хугацаанд уран бүтээлийн олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, уран бүтээлч уур амьсгал бүрдүүлж ирснийг одоо ч МҮОНТ-ийн сэтгүүлч, уран бүтээлчид талархан ярьдаг. Ч.Даваабаярт энэ сэдэл нэгээхэн ч байсангүйд харамсаж байна.

• Арилжааны телевизийн захирлаар ажиллаж ирсэн "арга барил"-аас нь болоод өнөөдөр үзэгчдэд хэрэгцээгүй хурал зөвлөгөөнийг шууд дамжуулдаг, эсвэл нэгэнт зарлагдсан хөтөлбөр, батлагдсан сүлжээг эвдэн захиалгат нэвтрүүлгүүдийг оруулж байгаа нь МҮОНТ-ийг бодлогогүй, долигонуур телевиз болгож орхисныг олон нийт нэгэнтээ бидэнд илэн далангүй хэлдэг болсон. 

• Хараат бус зарим ажиглагчид энэ захирлыг томилогдох цагаас л "ашиг сонирхлын зөрчлийнх" нь тухай бичиж, буруушааж ирсэн. Ер нь түүний энэ албан тушаалд томилогдсон нь манай байгууллага бол улс төрийн томилгооны нэг субъект төдийгүй Үндэсний Зөвлөл үүнтэй нэгэнт эвлэрсэн гэж олон нийт үздэг нь нууц биш билээ.

• Энэ нөхөр манай телевизийг өөрийгөө сурталчилах боломж гэж хардаг. Захирал болсноосоо хойш долоо хоног алгасалгүй зурагтаар гарсныг уран бүтээлчид бид хийгээд үзэгчид “гэрчилнэ”.

• Саяхан Сүхбаатар аймагт ажилласан МҮОНРТ-ийн багийг Ч.Даваабаяр ахалж явсан бөгөөд энэ үеэр ноцтой осол аваар гарч хүний амь нас эрсдэх дөхсөн. Хэрэв МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, Ерөнхий захирал шуурхай арга хэмжээ аваагүй бол эгзэгтэй нөхцөл байдал үүсэх байлаа. Ер нь энэ аялалд оролцож ажилласан уран бүтээлчид МҮОНТ-ийн захирал харилцааны ямар ч  ёс зүйгүй, удирдан зохион байгуулах чадваргүй болохыг бүгд мэдэрсэн.  

3. Ахан дүүс, танилын хүрээнд боловсон хүчний “шинэчлэлийг” шийддэг.
    
Уран бүтээл бол хүний сэтгэлээс гарч, сэтгэлд хүрдэг ариун нандин зүйл. Уран бүтээлийн ийм байгууллагад цагаан дээр хараар бичсэн төрийн хуулиас гадна хүн хүнээ хүндэтгэн хайрлах бичигдээгүй хууль мартагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн төлөөлөл болж МҮОНРТ хэмээх их айлын галыг маналцаж яваа Үндэсний зөвлөлийн эрхэм гишүүд та бүхэн  “ухна, ишигний зовлонг ойлгохгүй” гэсэн зүйр үгийг бодолцон, сонирхлын зөрчлийн хууль хийгээд одоо хэрэгжиж буй бусад хууль журмаа эргэн харж, Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Уг асуудлыг ажлын тав хоногийн дотор шийдвэрлэхгүй бол байгууллагын нэр хүнд хийгээд хамт олны эрх ашгийн үүднээс тэмцэх болно.  
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Saraa (103.26.194.240)
    Харин тийм ээ авахаа л мэдэхээс өгөхөө мэдэхгүй юмнууд өөрсдөө ажлынхаа төлөө халтар таван төгрөгч гаргаж чадахгүй чичирдэг болохоор,өгөөмөр хүнийг ингэж л ойлгож байгаа юм. хувийнхаа юмыг албаны ажилд хэрэглэлээ гээд одоо Даваабаярыг шоронд хийх үү? Зуны халуун наранд наадмын бичлэг хийхээд, хөлс шороо 2-тоо дарагдаад сууж байхад чинь өөрийнхөө хөрөнгөөр юмтай хүн та нарыг дайлчихаж. Тэр нь буруу байж дээ тэ. Хатаагаад л сууж байдаг байж уу? Ийм сэтгэхүйтэй хүмүүс 150 байгаа юм уу үндэсний телевизэд. Та нар өөрсдийнхөө хийж буй нэвтрүүлэг, цуврал кинонуудаа хар даа. тэгэхэд сүлийн үеийн залуу телевизүүд яаж ажиллаж байна.Юм хийх гэсэн шинэлэг сэтгэлгээтэй нэгнээ хөөж явуулчихаад, 5 төгрөгөө тогшоод сууж байх санаатай хуучин сэтгэлгээтнүүдээ цэвэрлээч. Ер нь монголд үйл ажиллагаа явуулж буй телевизүүдээс хамгийн хоцрогдсон нь танайх шүү.Хиж байгаа тэмцлээ хүртэл хараач ээ.Ингэж онигоонд орх гэж дээ МҮОНТ.
    2013 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.8.82)
    Монголчууд ажил хийж чаддаг хүнээ ад үздэг биз дэ. Даваабаяр шиг ажил явуулж чаддаг удирдан зохион байгуулах чадвартай хүн монголд ховор ш дэ. Ажлаар дараад хамт мөнгө луйвардахгүй болохоор телевизийн энэ хэдэн хүмүүс дургүйцэж байгаа юм, АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГ ХҮМҮҮСЭЭ АД ҮЗЭХЭЭ БОЛЪЁ МӨНГӨ ИДЭЖ ЗАВШСАН ХҮМҮҮСЭЭ ХАЛААЧЭЭ.
    2013 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.11.194.4)
    Yur n end tend teneg yumshig darga tomilogdohoor huleen zuvshuuruhgui gedeg baidal gazar avchee. huleen zuvshuuruhgui baigaa bol uursduu ajlaasaa garaad uur TV d l ochino biz dee.
    2013 оны 11 сарын 19 | Хариулах
  • zochin (103.11.195.58)
    undesnii tv-iin xamt olnii zaxidal gexiin ene erdenebat tsagaanbaatar 2-iin l zaxidal baih tsagaanbaatar chini zargach gedgeeree aldartai sh dee undesnii tv-ees xumslaad surtsan garuud odoo ter ni xymigdaad shalgagdax gexeer zavaarch bhgui yu
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • saka (202.179.20.184)
    TA NAR OGLOO ODRIIN SHUUD MEDEEGEE HARDAA 10 MINUTE IND 1 HAN MEDEE UNSHIH YUM BOL TA NARAAR YAH YUM BE? TEGEED ENE IN 1 HAN ODOR TEGEJ MEDEELJ BSAN BOL Z YAHAW GEHSEN GETEL 1 SAR AAS ILUU UDAA IIM UILDELD YAMAR HARIUTSLAGA TOOTSOH WE?
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • зочин (103.11.195.39)
    Манайхан угаасаа л хийж бүтээе гэсэн нэгнийгээ ингэж байхын монгол тв одоо шинэчлэгдэх цаг болсоон
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Zochin (203.194.114.116)
    Ene TV giihen boliosoi. Yum l bolno temtsene ulsunu geed l urguh bichig barail. Heterhii hotsrogdson. Olon niit shan yum uzmeer bn. Bitgii shantraarai zaluu darga mini.
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.13.44)
    Uneheeer hiiih yumaa olj yadaj uuyr yu ghw
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • undrah (112.72.13.44)
    ene tv-iin uran buteelchid neg newtruulgee hed dawtdag bilee dee etegee hichneeen hiih yumgui zawtai yum baishin duuren humuus l suudgiim bnleedeg bugdii ni tsomhotguul taarna
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.13.44)
    huuchchuul ni bugdeer l oyundariiin hun genleee ee
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.13.44)
    oyundari l iim yum hiij bgaaa
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • zochin (103.26.194.219)
    Naad Davaabayar chini aimaar luivarchin bgaan daa. Olon hun luivardsan amidralaar ni togloson hun dee. Mongold ch luivarchid l tomrood bhiimaa.
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.11.195.8)
    Z enkhboldiin garii hun dee
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.247.170)
    Энэ нөхөр чинь Энхболдын хүн шүү дээ. Өвөрхангайнх
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • hh (183.177.97.14)
    eyr ni bol huvidaa tv-tei hun yah gej iishee zutgedeg bna.
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Дэмжиж байна (203.169.54.40)
    Би хувьдаа тус тв-ийн уран бүтээлчдийг дэмжиж байна. Наад Даваабаяр гэдэг хүн чинь ичгүүр сонжуургүй, муухай хүн байна лээ. Гэр бүлтэй, нас намбатай хүний шинжгүй, сээтэгнүүр ёстой аймар хүн. Тийм сайхан ТВ энэ хүнд яаж ч тохирохгүй.
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • zochin . (202.55.191.35)
    AN namiinhan iim chuluu shidehdee sain daa. Ene Oyundariigee bas surchihsan l bna
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    Harin ch huvin mashinaa albandaa heregleed. Ajiltanuudaa pilet taragaad chicken eer hoollod bgain bishuu. Gants gem ni ashig sonirholin zorchiltei huniig zahiralar tomilsoniig Altankhuyagas asuh heregtein bn
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (110.8.254.3)
    Харин ч өмнөх захиралууд нь МҮОНТ-ээс юм хусдаг байсан бол энэ Даваабаяр чинь хувийнхаа машинаа албан ажилдаа зүтгүүлдэг, хувийнхаа үнэтэй камеруудаа улсын телевиздээ үнэгүй хэрэглүүлдэг, ажилчиддаа бүгдийг нь даагаад хооллочихдог, архи биш тараг сүү сурталчилдаг жинхэнэ сайн захирал юм биш үү. Энэ өргөх бичиг үнэн инээдтэй санагдчихлаа. Хэдэн хуучин хурган дарга нар нь идэж хулгайлах нь хумигдаад хянагдаад ирэхээр эцсийн мэхээ хийж байгаа бололтой юмаа даа.
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    IIm balai amitadiig halah heregtei shvv dee
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.52.172)
    энэ АН оюундарийн шидсэн чулуу байна шүү дээ. даваабаяраа битгий шантар.
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 59 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 24 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 26 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 29 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 7 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 23 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 44 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 47 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 48 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 58 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 52 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 55 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 12 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 56 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 43 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 58 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 39 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 3 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 6 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 12 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК