
Маргааш буюу энэ сарын 20-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн нутгаар, 23-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн голын саваар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Мөн ихэнхи нутгаар шөнөдөө хүйтэн хонож өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.