
МХЕГ-аас байгалийн түүхийн музейн барилгыг актлах дүгнэлт гарснаар энэ оны зургадугаар сард музей хаагдсан юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн тус музейн үзмэрүүдийг тусгай фонд руу зөөж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ССАЖЯамны Соёлын өвийн хэлтэс Байгалийн түүхийн музейн асуудлаар мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн бага хурал 11.00 цагт ССАЖЯамны 302 тоот өрөөнд болно.
Дашрамд дуулгахад музейн үзмэрүүдийг тусгай фондод ойрын жилүүдэд музейн барилгыг барьж, ашиглалтанд орох хүртэл хадгалах аж.