
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 19-нд "Дэлхийн дутуу төрөгсдийн өдөр" тохиож байна. Энэ өдөрт зориулан өнөөдөр 13.00 цагт “Алгын чинээхэн минь... яарч төрөхөөс чинь сэргийлье, даарч зутрахаас тань хамгаалья” өдөрлөг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн сургалтын танхимд болох гэж байна.
Дашрамд дуулгахад дэлхий дээр жилд 20 сая хүүхэд дутуу төрж, нярайн эндэгдлийн 60-80 хувийг дутуу төрсөн хүүхэд эзэлдэг гэсэн судлагаа байдаг байна. Дутуу төрөлт нь янз бүрийн шалтгаантай байдаг ч ихэнхдээ стрэсс, агаарын бохирдолоос үүдэлтэй байдаг аж.
Сэтгэгдэл (1)