
Нарны зам дагуу байрлах "Номин" худалдааны төвийн эсрэг талд явган хүний зам дээр барилга барьсан талаар иргэдээс ЗДТГ-т гомдол ирүүлжээ. Уг барилгыг иргэн Балдан-Очир өнгөрсөн тавдугаар сараас бариулж эхэлсэн байна. Энэ нь хот байгуулалтын тухай хууль, барилгын тухай хуулийн зарим заалтуудыг зөрчжээ. Тиймээс зөвшөөрөлгүй барилгын угсралтын ажил эхлүүлсэн зөвшөөрлийг шалгуулах, гарсан зөрчлийг арилган барилга угсралтын ажлыг зогсоох тухай шаардах бичгийг өнгөрсөн зургадугаар сард холбогдох хүмүүст нь хүргүүлсэн байна. Гэтэл өнөөдрийг хүртэл шаардлага биелүүлээгүй байгаа тул хуульд заасны дагуу дараагийн арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа аж. Тус барилгыг нураах аль эсвэл үргэлжлүүлэн барих эсэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шаардлага хүргүүлэн хуулийн байгууллагын үндэслэлээр шийдвэрлэх юм байна.
Т.Энхэлээ