“Туул ротари” клубийн санаачилсан “Хүүхдийн зүрх” төслийн хүрээнд БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгийн зүрхний мэс заслын эмч нар өчигдрөөс эхлэн зүрхний төрөлхийн гажигтай 10 хүүхдэд мэс засал хийж эхэллээ. Ингэхдээ БНСУ-ын 18 эмч, сувилагч манай улсын эмч нартай хамтран, Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй мэс засал хийж байгаа юм. Уг нь энэ төрлийн хагалагааны зардал нэг хүний 20-30 мянган ам.доллар байдаг аж.
Түүнчлэн “Туул ротари” клуб ирэх жилээс Монголын зүрхний мэс заслын эмч нарыг тус улсад мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна.





















































