Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

””Нарантуул 2”-ын галд сэжиглэж байгаа хүмүүсийг, нотлох баримттай нь цагдаад мэдэгдсэн”

2013-11-19
0
ЖИРГЭХ
    “Нарантуул 2” худалдааны төвд гал гарсанаас болж 28 лангуу шатсан. Улмаар цахилгаанаас үүдэлтэй гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаж байгаа нь асуудал үүсгэж байгаа юм. Учир нь “Нарантуул 2” захын удирдлагууд болоод түрээслэгчид энэ дүгнэлтийг эрс эсэргүүцэж байна. Тиймээс Ерөнхий менежер Т.Наваасүрэнтэй нөхцөл байдлын талаар ярилцлаа.
DSC_0747   “Нарантуул 2” худалдааны төвд гал гарсанаас болж 28 лангуу шатсан. Улмаар цахилгаанаас үүдэлтэй гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаж байгаа нь асуудал үүсгэж байгаа юм. Учир нь “Нарантуул 2” захын удирдлагууд болоод түрээслэгчид энэ дүгнэлтийг эрс эсэргүүцэж байна. Тиймээс Ерөнхий менежер Т.Наваасүрэнтэй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-“Нарантуул 2”-т гал гарах үед харуул хамгаалал, жижүүр гэж хэчнээн хүн байсан бэ?
-2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр “Нарантуул 2” захад гал гарсанаас хойш арваад хоног өнгөрлөө.  “Нарантуул 2” худалдааны төвийн үйл ажиллагаа өглөө 04.00-18.00 хүртэл явагддаг. Улмаар түрээслэгчдийн төлөөллөөс хоёр хүн, гэрээт харуул хамгаалалт, ерөнхий жижүүр байнгын жижүүрт гардаг. Заалны хоёр жижүүрийн хувьд зах тарахаас өмнө 17.40 гэхэд хонх дараад 18.00 цагаас түрээслэгчдийг гаргаж, цэвэрлэгээ үйлчилгээгээ хийдэг. Ингээд цэвэрлэгээгээ хийсний дараа харуул дуудаж бүх зүйлсээ хүлээлгэж өгдөг. Харуул хүлээж авсаныхаа дараа тарахаасаа өмнө ерөнхий жижүүртэй дахин захаар явж бүх зүйлээ шалгаад заалаа тус бүрт нь лацдаад, тог цахилгаанаа салгаад явдаг дотоод журамтай. Тэгэхээр ийм байгаа нөхцөлд цахилгаанаас гал гарах ямар ч ойлголт байхгүй. Гэвч гал гараад хоёр хонож байхад Нийслэлийн онцгой байдлын гал хариуцсан дарга, хурандаа Эрдэнэбаатар гэх хүн “цахилгаанаас гал гарсан байх үндэслэлтэй” гэсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан. Дараа нь ЦЕГ-аас  “урьдчилсан дүгнэлтээр цахилгаанаас үүдэлтэй гал” гэж ярьсан.  Ингэж ажил хариуцаж байгаа төрийн байгууллагынхан яагаад ингэж яаран сандран мэдээлэл хийснийг бид гайхаж байна.

-Хамгийн сүүлд хэзээ тог цахилгаанаа шалгаж, янзалсан бэ?

-2012 оны 12 дугаар сард цахилгааны монтажаа иж бүрнээр нь 60 гаруй сая төгрөгөөр шинэчилсэн. Ингэж солихдоо “Сод билгүүн” ХК-ийн оруулж ирсэн солонгос, олон улсын магадлан итгэмжлэгдсэн утсаар солисон. Энэ компани нь “Нэгдүгээр төрөх” хийгээд  олон арван орон сууцны монтажийг хийсэн. Тиймээс ч бид энэ газрыг шалгаруулж авч цахилгааны монтажаа хийлгэсэн. Тэгэхээр манайд цахилгаанаас болж гал гарах нөхцөл бололцоо байхгүй гэж бид үзэж байгаа. Нөгөө талаас гал гарсан газар нь ямар ч цахилгааны разетик очоогүй байсан. Тэгэхээр ийм нөхцөлд төрийн байгууллагын ажилчид маань хэнд нөлөөлөх гэж ийм мэдээлэл хийгээд байгаа юм бэ гэж асуумаар байна. Энэ мэдэгдлийнх нь цаана хариуцлалаггүй хүн нуугдаж байгаа юм биш.

-Түрээслэгчдийн зүгээс та бүхэнд ямар хүсэлт тавьж байна. Хэчнээн түрээслэгч хэд орчим төгрөгөөр хохирч байна вэ?
-Гал гарсан газар маань хоёр давхарын “А” заал. Энд 104 түрээслэгч байдаг. Үүний 28 түрээслэгч галд өртсөн. Бид хохирлыг тооцох боломжгүй. Харин түрээслэгчид биднээс ажлын байраа яаралтай бэлэн болгохыг шаардаж байна. Ямар ч байсан бүрэн обьектуудаа хүлээж аваад ажил төрлөө эхлээд явж байгаа.

DSC_0751Өмгөөлөгч Г.Батбаяр: Бидний зүгээс 4-5 хүнийг сэжиглэж байгаагаа нотлох баримтын хамт цагдаад хүргэсэн

-Нарантуул захын удирдлага, түрээслэгчдийн зүгээс сэжиглэж байгаа хүмүүс байгаа юу?
-Санаатай гал тавьсан байж магадгүй гэж сэжиглэж байгаа хүмүүс байгаа.  Энэ дагуу цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Мөн “Нарантуул” төвийн хувьд хохирогчоор оролцож байгаа.  Тэгэхээр хохирлыг шүүхийн шийдвэр гарсаны дараа буруутай  этгээд тогтоогвол тэр этгээд төлөх нь тодорхой. Гурван цагийн зайтай хоёр удаа гал гарсан. Тэгэхээр хохирлыг 100 хувь гэж тооцвол хоёрдахь удаагийн галаар 30-40 хувийн хохирол учирсан. Энэ талаар тодорхой баримтууд болон гэрчүүд байсаар байтал ямар учраас нэг удаагийн  галаар унтраасан гэж  хэлсэн нь ойлгомжгүй байна. Эхний галыг унтраагаад онцгой байдлын газраас нотломжийг ч өгөөгүй. Тиймээс хоёрдахь гал өөрсдийнх нь буруу болоод ирэхээр яаран сандран мэдээлэл хийсэн гэж үзэж байгаа. Энэ бүхэн мөрдөн байцаалтын шатанд тодорхой болох биз. Мөн онцгой байдлаас манай цахилгааны шалгаад аюулгүй байна хэмээн магтаж байсан. Улмаар танай дээр үзүүлэх сургалт ч хийе гэж хэлж байгаад чухам ямар учраас ингэж муулаад байгаа нь сони байна.

-Та нарт хэчнээн хүн гал тавьсан гэсэн баримжаа, мэдээлэл байгаа юу?

-Дотор, гаднаас сэжиглэж таамаглаж байгаа хүмүүс байгаа. Одоогоор 4-5 хүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар нотлох баримтын хамт өгсөн.

Хуулийн зөвлөх Ц.Баасандорж: ЦЕГ, НОБГ биднээс уучлалт гуйх ёстой

-ЦЕГ-аас “гадны нөлөөллөөс байх магадлалтай” гэж хэлснийг яагаад буруутгаад байгаа юм бэ?
-Цагдаагийн ерөнхий газар албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ хэргийн газрын үзлэгээр гадны нөлөө байхгүй гэсэн мэдээлэл хийж олон нийтийг төөрөгдүүлсэн. Тэгэхээр одоохондоо гадны нөлөөтэй, цахилгаанаас эсэх нь тодорхой болоогүй байгаа. Хэргийн газрын үзлэгээр юу ч тодорхой болдоггүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар хэргийн газрын үзлэг гэдэг гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг л бичиж тэмдэглэсэн тэмдэглэл байдаг болохоос хэргийн газрын үзлэгээр аливаа үйлдэл, баримт тодорхой болдоггүй. Ийм байхад цагдаагийн ерөнхий газраас яагаад гадны нөлөөгүй гэдгийг урьдчилсан байдлаар хийснийг  ойлгохгүй байна.

-Гал хоёр удаа гарсан тал дээр та нар ямар бодолтой байна?
-Гал хоёрдахь удаагаа гарсан нь онцгой байдлын газрын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. 23.00 цагийн үед эхний гал гарч, дараагийн гал 02.00 цагийн үед гарсан. Эхний галыг унтрааж явахдаа онцгой байдлын алба галыг дутуу унтрааж явсанаас болж дахин гал гарсан. Ингэснээрээ хохирлын хэмжээ нэмэгдсэн байгаа. Гал гараад галыг унтрааж, халуун нурамтай байгаа обьектийг цоожлоод түлхүүрийг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагын ажилтан Ганболд гэх этгээд авч явсанаас болоод дахин гал гарах үед гал унтраах нөхцөл байдлаар тэнд байсан хүмүүсийг хангаагүй. Хоёрдахь галын талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн жижүүрлэж байсан хэрнээ галын талаар мэдээлэл өгөөгүй. Бид гадаа нь өөрсдөө байж байгаад дахин гал гарсан талаар мэдээлэл өгсөн. Ингээд ороод галаа унтраах боломжтой байсан учир түлхүүрийг нь цагдаагийн алба хаагч гэрлүүгээ аваад явсан учир чадаагүй. Ерөнхийдөө цахилгаанаас гал гарах магадлал бага байсан. Тухайн үед бүх цахилгаан унтарсан байсан бөгөөд цахилгаанаа жилийн өмнө солиулсан.  Гал гарсан газар солонгосын тог бага зарцуулагддаг гэрлүүдээс өөр цахилгаан үүсгүүр байгаагүй.

-Нийслэлийн онцгой байдлын газраас  “Нарантуул 2”-т олон зөрчил байсан талаар ч мэдээлсэн шүү дээ?

-Онцгой байдлын газраас манайд олон зөрчил гарсан хэмээн мэдээлсэн. Ийм зөрчил дутагдлууд цахилгааны монтаж тавиулахаас өмнө тавьсан шаардлага. Харин цахилгаан монтаж тавиулсаны дараа цахилгаантай холбоотой шаардлага тавьж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Цахилгаанаа гал гарсан байх магадлал үнэхээр бага байгаа. Бид холбогдох баримтуудыг ч цуглуулсан. Ямартаа ч шинжээч нар хуулийн дагуу дүгнэлтийг гаргаасай гэж хүсч байна. Цахилгааны шийдний хэсэг бараг бүтэн үлдсэн, галд бага өртсөн хэсэг байгаа.
Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 40 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 5 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 28 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 54 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 9 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 49 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 3 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 33 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 3 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК