
Өнөөдөр Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсны 24 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр хүүхдийн төлөө байгууллагууд ажлаа дүгнэж, цаашид хийх ажлаа төлөвлөдөг. Үүнтэй холбогдуулан МУ-ын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн үндэсний зөвлөлийн хурал болох юм. Хурал 11:00 цагаас Монголын Хүүхдийн ордны ёслолын танхимд болно.
Түүнчлэн энэ өдөр хүүхдийн
хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээе” нэртэй бүх оддын дуу нээлтээ хийнэ. Энэ
дууны үгийг “Рок” нэрээрээ олонд танигдсан Р.Мөнхсайхан бичиж, гитарчин
Өөжгий аяыг нь зохиосон бөгөөд дуучин Агиймаа, А Sound
хамтлагийн ахлагч Тэмүүлэн, Fire хамтлагийн дуучин Далай зэрэг 20 гаруй уран бүтээлч хамтран дуулсан юм.