Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Лхагвасүрэн: 12 сар хүртэлх оюутны 70 мянган төгрөгийг хуучин журмаар нь олгоно

2013-11-20
0
ЖИРГЭХ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Их дээд сургуулийн оюутнуудад “Үндэсний тэтгэлэг” нэрээр 70 мянган төгрөгийг өгөөд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
    5963488cc81b12f4bigЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Их дээд сургуулийн оюутнуудад “Үндэсний тэтгэлэг” нэрээр 70 мянган төгрөгийг өгөөд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ жил 70 мянган төгрөгийг үргэлжүүлэн өгөх үгүйг саяхан УИХ-ын чуулганаар шийдвэрлэсэн. Гэхдээ оюутан дунд, муу сурвал  тэтгэлэг авахгүй. Харин онц, сайн сурсан нөхцөлд сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах бололцоо нээгдээд байгаа юм.

Түүнчлэн улсын хэмжээнд 90 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд өөрийн гэсэн сургуулийн байртай, үндсэн багштай сургуулийн оюутанд энэхүү тэтгэлгийг олгох юм. Мөн ирэх 2014-2015 оны хичээлийн жилээс эхэлж нийт төгсөгчдийнхөө тодорхой хувийг ажлын байраар хангасан их, дээд сургуулийн оюутанд тэтгэлэг олгох боломж нээгдэнэ.

Шийдвэрийг УИХ-аар ингэж тогтоосон. Тэгвэл оюутнууд одоо ч тус хуулийн талаар тодорхой ойлголтгүй явж байна. Тэдний зарим нь тэтгэлэгийг ирэх оноос олгож эхэлнэ энэ оны мөнгөө нөхөж авч чадахгүй нь гэж байгаа бол нэг хэсэг нь 70 мянган төгрөгийг ойрын хэдэн сард өгөөд л цааш өгөхгүй гэсэн ойлголттой явж байгаа юм. Ингээд бид иргэд, оюутнуудад үнэн зөв мэдээллийг хүргэхээр Сургалтын төрийн сангийн дэд захирал П.Лхагвасүрэнтэй 70 мянган төгрөгийн тэтгэлэгийн асуудлаар ярилцлаа.

Оюутны 70 мянган төгрөгийг ирэх сараас олгож эхэлнэ

-    70 мянган төгрөгийн тэтгэлэгийг оюутнуудад ирэх оны нэгдүгээр сараас олгож эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-    Энэ бол ташаа мэдээлэл юм. 2013 оны 9-12 сар хүртэлх дөрвөн сарын санхүүжилтын тооцоо манай байгууллага дээр яг одоо бодогдож байна. Бүх сургууль Сургалтын төрийн сангийн оюутнуудын мэдээллийн нэгдсэн системд оюутнууд болон шинээр элсэгчдийнхээ мэдээллийг орууллаа. Хичээлд элссэн, гарсан, чөлөө авсан, өвчтэй байгаа, сургуулиас хасагдсан мөн голч дүн гэх мэт мэдээллүүдийг нийлүүлээд 9-12 сар хүртэлх сарын мөнгийг нь ирэх сард олгоно. Оюутнуудынхаа ерөнхий мэдээллүүдэд тулгуурлаад Сургалтын төрийн сангийн баазад бүх мэдээллээ оруулаад манай мэргэжилтнүүдээр хянуулаад санхүүгийн эрхийг нээлгэх ажил одоо явагдаж байна. Тодорхой хэлбэл дээрх дөрвөн сарын санхүүжилтын талаар оюутан бүр дээр тооцоо хийж байна гэсэн үг. Одоогийн байдлаар 20 орчим сургуулийн тооцоо хийгдээд байна. 70 мянгын тооцоог улирлаар тооцож нэг удаа олгодог журамтай.

-    Мөнгийг хуучин журмаар олгох уу? Учир нь шинэ журам гараагүй байгаа шүү дээ?

-    Тийм шинэ журам ирэх оны нэгдүгээр сараас гарч эхэлнэ. Тэгэхээр одоо 70 мянган төгрөгийг олгохдоо хуучин журмаар олгоно. Өнгөрсөн зургадугаар сард оюутан бүрд “Үндэсний оюутны тэтгэлэгийн карт” гэж олгогдсон. Арилжааны банкуудаар дамжуулж оюутны картанд мөнгө нь орно. Энэ дашрамд хэлэхэд оюутнууд картынхаа дугаарыг буруу өгсөн эсвэл мартсан, шинээр элсэн суралцагчид картаа сунгаагүй гэх мэт зүйл байвал яаралтай сургуулийн захиргаанд хандаж Сургалтын төрийн санд мэдээллээ баталгаажуулах хэрэгтэй.  Манайд 98 цаашлаад задарсан тоогоороо 100 гаруй сургууль байгаа. МУИС гэхэд 10 гаруй, ШУТИС 7 сургууль гээд задарсан 50-60 сургууль байна. Нийт багцалсан 98 сургууль байгаа. Үүнд магадлан итгэмжлэгдээгүй, шаардлага хангаагүй сургуулиуд байгаа. Ямартай ч ЭЕШ өгөөд зохих журмынхаа дагуу орсон оюутнуудад энэ ондоо 70 мянган төгрөг нь бодогдож байгаа.

-    Муу сурвал тэтгэлэг авах боломжгүй гэсэн хуулийн заалттай болсон. Энэ удаад буюу 9-12 сар хүртэлх мөнгийг сурлагын чанар хамаарахгүйгээр оюутнуудад өгөх юм байна. Тийм үү?

-    Тийм. Гэхдээ тухайн сургууль элсэлтийн тоог хэтрүүлсэн болон томилолтгүйгээр сургуульдаа сурч байгаа оюутнуудад тэтгэлэг олгогдохгүй. Мөн оюутан баримжаагаар 12 кредит үзсэн байхыг шаардаж байгаа. Баклаврын боловсрол эзэмшиж буй оюутан дөрвөн жилийн дотор багтааж энэ сургалтыг эзэмших ёстой. Гэхдээ сургалтын явцад жилийн чөлөө авсан байвал таван жилийн дотор суралцах ёстой. Ер нь 12 кредитын хичээлийг судлах ёстой гэж бид шаардаж байгаа. Гэхдээ ШУТИС гэх мэт сонголттой оюутнуудын хувьд жаахан бэрхшээлтэй байна. Энэ тохиолдолд тухайн сургуулийн сургалт явуулах гэрчилгээнд заасан мэргэжлийг дөрвөн жилд олгоно гэсэн бол дөрвөн жилд хэрвээ тав, зургаан жил гэсэн бол тэр хугацаанд нь бид тооцож ерөнхий кредитыг үзсэн байхыг шаардана. Хоёрдугаарт “0” голчтой суралцаж байгаа оюутнууд байна. Хичээлдээ явдаг мөртлөө хангалтгүй суралцдаг оюутнуудад бид их том анхаарлын тэмдэг тавьж хянаж, нягталж байж мөнгийг олгоно. Энэ талаар өмнөх жил хүртэл анхааруулж байсан. Сургуулиас нь саналыг нь сонсож байгаад мөнгийг нь хасах хүртэл арга хэмжээ авна. Тухайн сургуульд элсэн орсон зохих ёсны дагуу хичээлдээ яваад кредитээ сунгасан мөртлөө аргагүйн эрхэнд тааруу 1-1,5 голчтой суралцаж байгаа оюутнуудад бид хатуу шаардлага тавихгүй. Гэхдээ “0” голчтой бол үнэхээр хэцүү. Тэр оюутан огт сураагүй, багшийн хичээлд суугаагүй гэсэн үг. Одоо нийт сургуулиудынхаа тооцоог багцлаад Сангийн яам руу нэхэмжлэх бичээд тэндээс орж ирсэн мөнгөө банкаар дамжуулж өгнө. Харин нэгдүгээр сараас шинэ журам батлагдвал оюутныг сурлагын чанараас нь хамаарч шалгууртайгаар мөнгийг нь өгнө.

-   Шаардлага хангаагүй сургуулиудын оюутнуудад тэтгэлэг олгохгүй гэж байгаа. Тэгэхээр шаардлага хангаагүй хичнээн сургуулийн нийт хэдэн оюутан мөнгө авах боломжгүй боломжгүй болчихоод байна вэ?

-    Энэ тооцоо нарийвчлан гараагүй байна.

-    Сургууль нь шаардлага хангаагүй л бол онц сурдаг байсан ч оюутанд нь тэтгэлэг олгохгүй биз дээ?

-    Тийм. Тухайн сургууль нь оюутнуудынхаа төлөө төрөөс тавьсан шаардлагыг хангах ёстой. 

-    Цөөн хэдэн сар тэтгэлэг өгчихөөд цааш энэ мөнгийг олгохгүй юм байна гэсэн яриа байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?


-    Үүнийг бид сайн мэдэхгүй байна. Цаашид муу сурдаг оюутанд л тэтгэлэг олгохгүй гэсэн шүү дээ. Сургалтын чанартай уялдуулж шатлалтай мөнгийг олгоно л гэж ярьж байгаа. Оюутан үнэхээр онц сурвал 70 мянгаас илүү мөнгө авч болно. Муу сурвал мөнгө авахгүй. Тийм л болно шүү дээ.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Z (85.176.9.32)
    Arhi ini chini yu ve dee!!!!!. Hvnii Amidral, mongol schig Jduu Oron !!!!
    2013 оны 11 сарын 20 | Хариулах
  • баарны эзэн (182.160.33.175)
    ямар ч гэсэн эд нар он дуустал архи гудрах мөнгөө олоод л байх нь ашгүй дээ.
    2013 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 12 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 17 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 55 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 11 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 32 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 35 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 36 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 46 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 40 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 43 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 31 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 46 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 54 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 0 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК