
Ахмадуудыг орон сууцжуулах асуудал яригдаж байгаа ч их удааширалтай байгаа. Тодруулбал, ахмад настан 4000 айлыг хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцаар хангах зорилтыг төр, засгаас тавьсан ч одоогоор 300 айлын орон сууц бэлэн болчихоод байгаа аж. Гэвч энэ байранд орохыг зэхэж байгаа ахмадууд лавлагаа авах, өөрийн гэсэн байр өмнө нь авч байгаагүйг батлах гээд бүртгэлийн байгууллагуудын ачааллыг ихэсгэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл эдгээр ахмадуудын байранд түр хугацаанд амьдрахын тулд өөрийн нэр дээр төдийгүй, гэр бүлийн хүнээ өмнө нь байр орон сууцгүй байсныг баталж, өөр олон бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Ингэснээр бүртгэлийн байгууллагуудын оочир, дарааллыг ихэсгэж байгаа сурагтай.
24tsag.mn