МУИС-ийн салбар сургуулиудыг нэгтгэж, дөрвөн сургууль болгох асуудал ид яригдаж байна. Өнгөрсөн долоо хоногт захирал, дэд захирлууд бүрэлдэхүүн сургуулиудын багш нартай уулзаж, МУИС-ийн үйл ажиллагааны гол чиглэл, түүний дотор бүтцийн өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо хуваалцсан. Уг уулзалтын явцад гарсан саналуудыг нэгтгэн дүгнэлт хийсний үндсэн дээр удирдлагын багаас бүтцийн өөрчлөлтийг ингэж хийхээр болсон байна. а) Бүрэлдэхүүн сургууль тус бүр дээр захирал, тэнхмийн эрхлэгч нараас бүрдсэн дэд хэсэг байгуулах.
б) Ерөнхий хороо ба дэд хэсэг хамтран хэлэлцсэний үндсэн дээр бүрэлдэхүүн сургууль тус бүрээс хоёр хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл ажлын хэсэгт нэмж оруулах.
в) Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн хороо, Хамт олны зөвлөл, МУИСОХ-оос тус бүр хоёр багш, ажилтан, оюутны төлөөлөл оруулахыг Удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэхээр тогтсон байна.
Багш нар бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байгаа боловч хамт олны оролцоог хангаж, нээлттэй, ил тод явуулахыг хүсэж буйгаа илэрхийлж байгаа аж.
Т.Хулан




















































Сэтгэгдэл (1)