АНУ-д амьдарч буй монгол туургатнууд өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт 26 дахь удаагийн Эзэн Чингис хааны тахилгын ёслолыг өргөн хүрээнд тэмдэглэсэн байна. Энэ тахилгын ёслолыг уламжлал болгон 26 дахь удаагаа зохион байгуулсан нь энэ юм. Уг ёслолд АНУ-ын өнцөг булан бүрт ажиллаж, амьдардаг тува, халимаг, өвөрмонгол, буриад, хазар монголчуудын төлөөлөл оролцжээ. Ёслол Нью-Жерси хотод болсон бөгөөд Монгол-Америкийн Соёлын Нийгэмлэгийн тэргvvлэгч Санж Алтан ёслолыг нээж үг хэлсэн байна. Энэ үеэр урлагийн тоглолт болж, мөн "Монгол хүүxдийн хөгжил сан"-д хандив цуглуулах дуудлага худалдааг зохион байгуулжээ. дуудлага худалдаагаар "Жаргалын найман морь", "Сайн байн уу, ээж ээ" зэрэг зургуудыг худалдсан байна.







