
Маргааш НИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хийнэ. Уг хурлаар “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага
зохицуулалтын төв” ОНӨҮГ байгуулах тухай, 2014 оны нийслэлийн төсвийг батлах тухай болон НИТХ-ын ээлжит хуралдаан
зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Хурал маргааш 10.00 цагт НЗДТГ-ын А танхимд болох аж.