
МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг тус телевизийн зарим уран бүтээлчид ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн ажлын тав хоногт багтаан албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардаад буй.
Тэгвэл үүнтэй холбогдуулан тус телевизийн захирал Ч.Даваабаяр мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн бага хуралд өнөөдөр 16.00 цагт Үндэсний мэдээллийн төвд болно.