
ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн урилгаар тус улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Л.Цог тэргүүтэй Монголын Парламентын төлөөлөгчид Москвагийн Бутово суурингийн ойролцоо орших улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлээ.
Уг арга хэмжээнд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл болон Элчин сайдын яамны ажилтнуудын төлөөлөл оролцов. Хэлмэгдсэн монголчуудын дурсгалд зориулан босгосон уг хөшөөг энэ жил өргөтгөж 249 хүний нэрсийг бичсэн зургаан чулуун самбарыг шинээр нэмж байрлуулсан юм.
Сэтгэгдэл (2)