
11.00 цагт Монголын банкны холбооны байранд ”Монгол Улсын нийгэм, тогтвортой санхүүжилт хөгжлийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурна. БОНХЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд оролцоно.
МН мэдээллийн төвд 11.30 цагт Дархан-Уул аймгийн АН-аас намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг хууль зөрчсөн гэж үзэн сэтгүүлчдэд хандлаа.
Спортын төв ордонд 12:00 цагаас Үндэсний Супер лигийн Легионеруудыг танилцуулна. Мөн Үндэсний Супер лигийн хамтран ажиллах хэвлэл мэдээллийн байгууллагууд болон лигийн ивээн тэтгэгчтэй гэрээ байгуулж гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
Энэ сарын 24-нд буюу ирэх ням гарагт МАХН-ын Бага чуулган болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр МАХН-ын удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн, Цогтбаатар нар оролцоно. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуултад хариулт өгөх юм байна. Хэвлэлийн бага хурал 12.00 цагаас МАХН-ын төв байранд болно