
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ЕБС-иудын сурагчдаас сурлагын чанарын шалгалт авчээ. Уг шалгалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 342 сургуулийн 5-11 дүгээр ангийн сурагчид хамрагджээ. Нийт 58827 хүүхдээс шалгалт авахад 47.1 хувь нь F буюу муу үнэлгээг авчээ. Түүнчлэн сургуулиудын 47.8 хувьд нь анги танхимын нэг хүүхдэд ногдох талбай хүрэлцээгүй, 26.4 хувьд нь ширээ, сандал стандартын шаардлага хангахгүй, 34.2 хувьд нь эмчгүйгээс өвсөр үеийнхний бие бялдрын хөгжилт, эрүүл мэндэд хяналт тандалт хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Сэтгэгдэл (3)