
Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүүхдийг сургуулийн ойр орчимд, сургуулиас гэр хүрэх замд нь айлган сүрдүүлж, гар утас, цүнх зэрэг үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдэх, булааж зугтаах гэмт хэрэг их гардаг байна. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөж, осол аваарт өртөх тохиолдол ч их гэнэ. Үүний эсрэг "School police" төслийн хүрээнд сургуулийн орчинд аюулгүй орчин бүрдүүлэх үүднээс эцэг, эхчүүд жилдээ нэг удаа эргүүл хийх юм. Ингэхдээ сургуулийн удирдлага тус ажлыг зохион байгуулж эргүүлд ажиллах эцэг, эхэд 10 хоногийн өмнө мэдээлэл өгнө. Эргүүлд гарах хоёр эцэг эхийн төлөөлөл өдөрт 7.30-13.30 болон 13.00-19.00 цагийн хооронд эргүүлд гарах юм байна.
Түүнчлэн эргүүлд гарах эцэг, эхийн ажилладаг байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө өгөх үүрэг хүлээж байгаа юм. Хэрэв хуваарийн дагуу эргүүлд гарах ёстой эцэг эхчүүд гараагүй тохиолдолд хууль журмын дагуу торгуулийн арга хэмжээ авах нээ.