
Тодруулбал ЗЦГ энэ сарын 29-нөөс эхлэн технологийн дэвшилтэт уншигч болон хэвлэгчийг замын цагдаа нарт тараах гэж байна.
Энэхүү уншигч, хэвлэгчийн тусламжтайгаар замын цагдаа нар торгууль бичдэг болж байгаа бөгөөд тус цахим уншигчид зөрчил гаргасан жолоочийн иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл хурууны хээг таниулан тодорхой мөнгөн дүнгээр торгосон баримтыг шууд тэр дор нь бичил хэвлэгчийн тусламжтайгаар жолоочид гаргаж өгөх юм байна.