
МАН-ын өмчлөлд байсан В.И.Лениний музейн барилгын маргааныг шийдвэрлэх шүүх хурал 11 удаа хойшилж байсан нь ийнхүү өчигдөр эцэслэгдэж байгаа юм.
Хэргийг эргэн сануулахад музейн барилгын өмчлөлтэй холбоотой маргааныг анх өнгөрсөн зургадугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, В.И.Лениний музей нь Төрийн өмчийн хорооны эзэмшил болохыг тогтоосон бөгөөд наймдугаар сард Нийслэлийн шүүхээс дээрх шийдвэрийг хэвээр баталсан билээ.