Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх нэгдүгээр сараас эрүүлжүүлэх байргүй болно

2013-11-22
0
ЖИРГЭХ
  Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх байранд авчирдаг. Ингэснээр тухайн иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдох, цаашлаад амь насаараа хохирох эрсдлээс урьдчилан сэргийлдэг учиртай. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цагдаагийн шинэ хууль хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулж эрүүлжүүлэх байрыг татан буулгана гэсэн шум тархах болсон.
    Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх байранд авчирдаг. Ингэснээр тухайн иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдох, цаашлаад амь насаараа хохирох эрсдлээс урьдчилан сэргийлдэг учиртай. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цагдаагийн шинэ хууль хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулж эрүүлжүүлэх байрыг татан буулгана гэсэн шум тархах болсон. Тэгвэл энэ сэдвийн хүрээнд албаныхантай уулзаж ярилцсан юм. Тэд "Энэ хуулиар эрүүлжүүлэх байрыг татан буулгаж буй хэрэг биш. Гагцхүү эрүүлжүүлэх байрны оронд эмнэлгийг бий болгож байгаа юм. Тэгэхээр өөрийгөө авч явж чадахгүй болтлоо согтсон иргэдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж, харин гэмт хэрэг зөрчилд холбогдсон согтуу иргэдийг цагдаагийн байгууллагын албадан саатуулах төвд хүргэхээр болсон" гэв.

Дашрамд хэлэхэд, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн ямар ч иргэн тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Тэр дундаа хордлого тайлах эмчилгээг хийлгэсэн хэн ч бай хордлогын шингэний мөнгө болох 20-25 мянган төгрөгийг төлдөг тариф эмнэлгийн байгууллагуудад бий. Тэгэхээр эрүүлжүүлэх байрыг эмнэлгийн байгууллагад шилжүүлснээр тэнэмэл, ажилгүй гэх орлогогүй иргэд дээрх төлбөрийг хэрхэн төлөх нь тодорхойгүй байгаа. Түүнчлэн төлбөр төлж чадахгүй согтуу иргэд  гэмт хэрэг зөрчилд өртөх, улмаар хөлдөж, нарших зэргээр амиа алдах эрсдэлд өртөх магадлалтай болж таарч байгаа юм.

Тиймээс энэ сэдвийн эргэн тойронд тодорхой албаны хүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

DSC_0778Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журам хамгаалах хэлтсийн эрүүлжүүлэх байр, эмчилгээ хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Батхуягтай ярилцлаа.


-Ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих цагдаагийн шинэ хуулинд эрүүлжүүлэх байрыг татан буулгаж байгаа гэж сонслоо. Энэ үнэн үү?
-УИХ-ын 2013 оны долдугаар сарын 5-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар цагдаагийн албаны тухай хуулийг баталсантай холбогдуулан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд дагаж мөрдүүлэхээр болсон. Уг хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаасаа болоод гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй болсоныг үндэслэн цагдаагийн албан хаагч тухайн этгээдийг тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн байранд, цаашид эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгнө гэж заасан байдаг.
Тэгэхээр эмнэлгийн байгууллага иргэдийн хордлого тайлах үйл ажиллагааг явуулна. Харин гэмт хэрэг зөрчил гаргасан хүмүүсийг цагдаагийн байгууллагын албадан саатуулах байранд хүлээж авахаар болж байгаа.

-Тэгэхээр нийт эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийг авч үзвэл тэнэмэл, ажилгүй иргэд хэчнээн байдаг вэ?

-Эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд өсч байгаа. 2009 онд л гэхэд 73034, 2010  онд 59586, 2011 онд 60252, 2012 онд 62162, 2013 оны эхний арван сарын байдлаар 54888 хүн  эрүүлжүүлэгдсэн байдаг. Ингээд 2009 оноос хойш нийт 261249 хүн албадан эрүүлжүүлэгдсэн. Энэ оны эхний арван сарын байдлаар эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг авч үзэхээр эрэгтэй 51400, эмэгтэй 3479, 18 хүртэлх насны хүүхэд 392, гадаадын иргэн харьяалалгүй хүн 79, бусад иргэн 54417 байгаа. Харин нийгмийн байдлаар авч үзэхээр төрийн албан хаагч 421, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч 1554, төрийн бус байгууллагын ажилтан 111, хувиараа хөдөлмөр эрхлэгч 7694, ажилчин, малчин 112, оюутан 594, сурагч 25, сургууль завсардсан хүүхэд 15, тэнэмэл иргэн 57, ажилгүй иргэд 40658, бусад 3629 хүн эрүүлжүүлэгдсэн.

-Ер нь хэдэн хувийг нь эмнэлгийн байгууллага авч тусламж үйлчилгээ үзүүлэх вэ?

-Эмнэлгийн байгууллагад шилжүүлэхээр нийт эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 97.8 хувь нь цагдаагийн байгууллагын албадан саатуулах байранд ирэх юм. 2.2 хувь нь эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авна гэсэн үг.

Тэгэхээр 10 сарын байдлаар эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс 39065 нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байдаг. Тиймээс эдгээр хүмүүс цагдаагийн албадан саатуулах байранд ирнэ. Согтууруулах ундаа хэрэглэснээс хаана байгаа хийгээд очих газраа мэдэхгүй 784 хүн, гудамж талбайд ухаангүй унасан 369 эмнэлгийн байгууллагад, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдсон хүмүүс бүгд цагдаагийн байгууллагад харьяалагдана. Тиймээс цагдаагийн байгууллагын албадан саатуулах байрны ачаалал буурахгүй юм.

-Эрүүлжүүлэх байр байхгүй болж эмнэлэг, цагдаад шилжүүлсэн нь юугаараа давуу болж байгаа юм бэ?

-Дэлхийн олон орны жишгээр авч үзэхээр цагдаагийн байгууллагадаа эрүүлжүүлэх байр байдаг улс орон байхгүй. Хордлого тайлах үйлчилгээг эмнэлгийн байгууллага хийх ёстой. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтэнд 2010-2013 оны эхний таван сарын байдлаар архины хурц хордлогоор 1571, архины архаг хордлогоор 58 хүн нас барсан мэдээлэл бий. Тэгэхээр архины хордлогоос болж нас барж байгаа иргэдийг эмнэлгийн байгууллагууд дээр аваачиж өгвөл амь насыг нь аврах бололцоотой болж байгаа.

-Нийслэлд ер нь хэчнээн хордлого тайлах эмнэлэг байдаг вэ. Эдгээр нь эрүүлжүүлэгдэж буй хүмүүст хүрэлцээтэй юу?
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянголын 22-р хороонд байрлах Наркалогийн эмнэлэг, Цэргийн госпиталийн хордлогын яаралтай тусламжийн төв, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл дээр наркалоги гэж байгаа. Эдгээр байгууллага бүгд хордлого тайлах үйл ажиллагааг явуулвал иргэдийн амь насыг аврах чухал алхам болох юм.

-Тэнэмэл болон ажилгүй иргэд эрүүлжүүлэгдэх нь их. Тэгэхээр тэдгээр иргэдийг эмнэлгийн багууллагад шилжүүлэхээр тодорхой хэмжээний төлбөр мөнгөний асуудал хөндөгдөж эхлэх байх. Тиймээс төлбөрийн чадваргүй иргэдийг хэрхэх вэ гэсэн асуудал хөндөгдөх үү?
-Хууль батлагдсантай холбогдуулаад хэрэгжүүлэх заавар журам гарах байх. Эмнэлгийн байгууллагууд ямар журам тавихаа ч одоо ярилцаж байгаа. Энэ хуулийн хүрээнд бүх газар ажлын хэсэг гарсан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Хуульзүйн яам, Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гарч өөрсдийн чиглэлээр ямар арга хэмжээ явуулах тал дээр ажиллаж байгаа. Манай цагдаагийн байгууллагаас ч цагдаагийн албадан саатуулах байранд гэмт хэрэг зөрчил согтуугаар үйлдсэн энэ хүмүүсийг ямар байдлаар хүлээж авах талаар хэлэлцэж байна. Цагдаагийн эрүүлжүүлэх байр орон тоо, бүтцийнхээ хувьд яг ажилладгаараа л ажиллана.

-Нийслэлийн цагдаагийн газраас тэнэмэл траншейний гэх иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбрүүд зохион байгуулдаг. Энэ арга хэмжээгээ үргэлжүүлж эдгээр иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг явуулна биз дээ?
-Тэнэмэл, хог түүж амьдардаг, архинд донтсон иргэдийг нийгэмшүүлэх тал дээр Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтраад бид 500 гаруй сая төгрөгний төслүүд хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд "Эрчүүд, эрүүл гэр бүл", "Эгэл амьдралын мөр" гэх мэтчилэн 2-3 төрийн бус байгууллагатай хамтраад 100 гаруй хүмүүсийг тусгай орон байраар хангаж, эрүүл мэндийн үзлэгт хамруулж,  хөтөлбрийн дагуу нийгэмшүүлэх ажил хийж байгаа. Одоо эдгээр хүмүүс амьдралынхаа зөв хэвшилд ороод явж байна. Ийм байдлаар цаашид тэнэмэл гэж яригдаад байгаа иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын зөв хэвшилд оруулах ажлыг Нийслэлийн цагдаагийн газраас төрийн болон төрийн бус байгууллагууд, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтраад хэрэгжүүлнэ.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • ok (182.160.9.33)
    tertee tergui , eruujuulehed honosnii mungu gej ugdug bizdee, ter munguu emnelegtee l ugchihgui uydaa
    2013 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    eruuljuuleh brgui bolsonoor ih l olon asuudal hondogdoh bhdaa
    2013 оны 11 сарын 24 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Mngol humust 1 muuhai aranshin bnaa!ter ni arhiig hemjee hyazgaargui yydag,bas yyh muruu yyhgui bysadiigaa arhiar shahdag,mun aild zochilj ochson hund zaabal arhi ugdug ,eshul hamt olnii bayrt bysaddaa marhi shahdag ,bi yysan um vhin ene yyh estoi gesen muuhai atach mongol zan.uuniigee zasbal arhichid tsuurnu.Mun bayar esloliig arhigui temdeglej surah soeld suraltsah heregtei bndaa
    2013 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    bid er ni ene shuinechilj bgaa huuliin talaar ih yum medehgui ongorch bnaa
    2013 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (180.235.169.255)
    tenemel khumuusiig avch eruuljuulekh ni baga baidag bkhaa.khamgiin olon sogtuu khun tenemel khumuus l gudamj orts.gadaa khevtej l baidag getel yagaad iim baga too garch bna.mun khoorondoo kheruul zodoon khiigeed l bdag tsagdaa nar ene yavdliig kharsan ch kharaagui met l bdag bhaa.ene tulbur.ariun tsever geed olon zuilees boldog boluu? gej l oilgoddog
    2013 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    negdugeer sariin negnees heregjiheer bolchihson ene huuliig bid yagaad meddegui suuj bilee
    2013 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    thhh ene huuliig ulam changatgah heregt
    2013 оны 11 сарын 23 | Хариулах
  • Ачу (194.230.155.131)
    Аль ч оронд ийм байдаг шүү!Энэ зөв төлбөр хийх чадваргүй нөхдөөр албадан ажил хийлгэх хэрэгтэй.Ажил хийж чадахгүй бол архи уудаг хэн бэ?
    2013 оны 11 сарын 23 | Хариулах
  • mnb (103.11.195.18)
    arhitaigaa ehleed temtseesee dajgui sanaa bolovch bas neg torliin business ch yum shig
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.20.242)
    busad irgen gej hen be
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • 555555 (202.179.26.77)
    2009 онд л гэхэд 73034 uuniig neg hunii 10000 togrogoor urjuulvel 730 340 000 togrog garch bna tsagdaa ene mongiig iddeg baisan baihgui you. eruuljuuleh bairnii tsagdaa olon humuusiig alsan baiguullaga yaagaad ve gevel hen you hiih n todorhoi bus baidagt baigaa youm.4 angiin bolovsroltoi baagii gudamjind arhi unertuulsen yavaa irgeniig yamar negen tailbarguigeer shuud eruuljuuleh bair hemeeh eruul hun baij togtohiin argaggui uner tanartai bairandaa avaachij hiideg, jaahan hetruulbel hogjiltei ornii ailiin nohoi ch tiim gazar baij chadahgui, tegeed margaash tsagdaagiin huuli esnii shaardalaga gedeg gants ug heldeg ene uegend ih uchir bii shuu huuli esnii yamar shaardalaga gedgee tailbarlaj meddegui. odoo tsagdaa yaaj bna vee geheer yaliig oor gazar luu chigluulj bga n ilt uuniig tsagdaa sanaa geed bga youm shuu dee
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    Өөрийгөө хордуулсан гэж үзээд хордлого тайлсан гэж 20 мянгыг авдаг
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • zuv zuv (122.201.20.107)
    arhinaas gargadag sain duriin baiguullaga baidag gsn shtee. tedentei yrij tohirood, demjleg uzuuleed heden arhichidaa ugchihmuur ym daa
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.20.107)
    yun emneleg ch geh shig. eh ursee yay gej baij. ingesnii orond huuhdiin tom emneleg barij mongoldoo ydahdaa sain onsh gargadag tuhuurumjiig ni avmaar ym daa. ene erguu ym nar bainga hereggui ym hiij baihiin
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • sogtuu hun (122.201.20.107)
    hahaha. ashgui ashgui ter neg sonin gazraas ni mungu tulj garah gej ydargaa baisiin. bayrlalaa iim arga hemjee avch baigaad ni
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.106.103)
    Odooniihoosoo dordchihgui bol yahavde
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • bumaa (122.201.20.107)
    zugeer ym bish uu.
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • oogii (202.131.247.170)
    herwee sogtuu humuusee yah gj bga ene bol bj blohgui zuil
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • aagii (202.131.247.170)
    tegwel sogtuu humuusee yahin be
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • neeree yu (182.160.1.228)
    neeree yu dajguim be
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.1.228)
    wow
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 17 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 55 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 11 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 32 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 35 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 36 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 46 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 40 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 43 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 31 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 46 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 54 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 0 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК