
Хүүхэд насандаа ээж болох нь хүн төрөлхтний толгойны өвчин болжээ. Тухайлбал, жил бүр 7,3 сая охид 18 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлж байгаа нь Монголын төдийгүй хөгжиж буй улс орнуудын тулгамдсан асуудал болж байна. Энэ мэт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн анхаарал татах болсон чухал сэдвээр НҮБ-ээс гаргасан 2013 оны Дэлхийн Хүн Амын Байдлын тухай тайланд үндэслэн НҮБ-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Naomi Kitahara, НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх С.Оюунцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нар дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр болжээ.
Хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт ЭМЯ-ны Б байранд болно.