
МҮОНТ-ийн 150 гаруй уран бүтээлч захирал Ч.Даваабаярыгаа огцрохыг шаардан энэ сарын 18-нд Үндэсний зөвлөлдөө бичиг хүргүүлсэн. Энэхүү өргөх бичигтээ тэд ажлын тав хоногийн дотор хариу өгөхийг шаардсан учраас өчигдөр Үндэсний зөвлөл хуралдсан юм. Харин хурлаар зөвлөлийнхөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг үүрэгджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Наранбаатар Ч.Даваабаярыг халж магадгүй байдалтай байгаа гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)