
Өнөөдөр 10.00 цагаас Хангарьд ордны А зааланд Барилга хот байгуулалтын хороо, гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоох тухай, эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай, нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, нийслэлийн өмчөөс 2007-2010 онуудад хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтад орж батлагдсан зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтаас хасах тухай, орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.