
Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл импортлон худалдаалдаг аж ахуй нэгжүүдийн зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол болон ашиглалтын заавар дээрх тайлбар, зөвлөмж мэдээллүүд нь гадаад хэл дээр байгаа нь хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүний талаар зөв сонголт хийхэд хангалттай мэдээлэл болж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл энэ байдал нь хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасныг зөрчиж байна гэж ШӨХТГ-аас үзсэн байна. Тиймээс гэр ахуйн барааны импорт, худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй гэсэн заадт хэрхэн хэрэгжиж байгаад шалгалт хийжээ. Шалгалтаар тэдгээр байгууллагуудаас хэрэгчдэд өгч байгаа мэдээлэл, танилцуулга нь хуулийн шаардлага хангаж хэрэглэгчдийг сонголт хийхэд нь туслах бодит мэдээллээр хангах хуулийн шаардлагыг биелүүлж байна гэж дүгнэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/