
Энэ сарын 25-нд "Албадан хөдөлмөрийг хориглох нь" сэдэвт уулзалт ХЭҮК-ын байранд буюу Засгийн газрын XI байрны хурлын танхимд болно. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдал, Албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж.