Гаалийн байгууллага “Шударга, шуурхай, соёлтой үйлчилээ” уриан дор “ИНЭЭМСЭГЛЭЛ” аян зохион байгуулж байгаа билээ. Дээрх аяны хүрээнд 2013 оны 11 дүгээр сарын 25 өдрийн Даваа гаригт “ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулахаар болсон байна.Нээлттэй хаалганы өдөрлөг нь “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хууль”-ийн дагуу Гаалийн ерөнхий газрын харьяа бүх гаалийн газар хороод, хилийн боомт, дэргэдэх байгууллагуудад тухайн өдөр нэгэн зэрэг зохион байгуулагдах ба гаалийн харилцаанд оролцогчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд чөлөөтэй оролцон, Гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хяналт бүрдүүлэлт, мэдээлэл зөвлөгөө, гаалийн зөрчлийн улмаас хураагдсан эд зүйл зэрэгтэй чөлөөтэй танилцах боломжтой юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































