
Нээлттэй хаалганы өдрөөр залуу судлаач, оюутнуудад судалгаа, эрдэм шинжилгээний ажлын зөвлөгөө өгөх, харилцан санал солилцох, хүрээлэнгийн судлаачдын сүүлийн жилүүдэд туурвисан эрдмийн бүтээл, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, шинэ номын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ болно. Тиймээс иргэдийг энэ өдөр “Хэл зохиолын хүрээлэн”-д зочилж, үйл ажиллагаатай танилцахыг тус байгууллаас урьжээ. Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын ажил тэр бүр олон нийтэд ил байдаггүй. Тиймээс тэд эл өдөр хийж буй ажил болон бүтээл туурвилаа олон нийтэд танилцуулах аж.
Т.Энхэлээ