
Дээрх тайланд жил бүр 7,3 сая охид 18 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлж байгааг онцлон тэмдэглээд энэ нь Монголын төдийгүй хөгжиж буй улс орнуудын тулгамдсан асуудал болоод байна гэв. Тухайлбал манай улсад өсвөр үеийнхний төрөлтийн хувь 2006 оноос хойш тасралтгүй өсч одоо 1000 амьд төрөлтөд 33 буюу сүүлийн 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрчээ.
Эрт жирэмслэлт нь охидын эрүүл мэнд боловсролд ноцтой хохирол учруулахын зэрэгцээ охидын өөрсдийн нөөц чадавхиа таних хөгжүүлэх боломжийг нь хягзаарлаж байдаг аж. Түүнчлэн өсвөр насны жирэмслэлтээс төрсөн хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд ч сөргөөр нөлөөлдөг байна.
Энэ үеэр Наоми Китахара “Бид залуу эмэгтэйчүүдийг өөрсдийн ирээдүйг өөрсдийн гэр бүлийн амьдралыг төлөвлөхдөө “Зөв сонголт” хийх чадавхитай болгох шаардлагатай байна” гэлээ.
Ийнхүү өсвөр насныхны төрөлт нэмэгдэх хүчин зүйлүүд нь нөхөн үржихүйн боловсрол муу байгаатай салшгүй холбоотой. Манай улсад энэ төрлийн үйчилгээ үзүүлдэг “Ирээдүйн босго” хэмээх 14 төв дүүргүүдийн ЭМН-үүд дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ЭМЯ-наас үүн дээр энэ жил зургаан төвийг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Нэмэгдэх зургаан төвийг оюутнуудад ойрхон байх үүднээс оюутны хотхонд байгуулах аж.