зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Тулга: Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй орнуудад илүү анхаарал хандуулъя

2013-11-22
0
ЖИРГЭХ

     ded-300x199Дэлхийн 190 орны арван мянга гаруй төлөөлөгчид оролцож буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын бага хурал Польш улсын нийслэл Варшав хотноо үргэлжилж байна. Бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улс орнуудад учирч байгаа саад бэрхшээлийг арилгах, олон улсын хэмжээнд дагаж мөрдөх шинэ баримт бичиг боловсруулах асуудлыг хэлэлцэж байна. Мөн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлох тухай ярилцав. Хөгжиж байгаа орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч байгаа саад бэрхшээлүүдийг даван туулах  чадавхийг бий болгох, дасан зохицох, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, санхүүжилт зэрэг олон чухал асуудлыг энэхүү баримт бичигт хэрхэн тусгах асуудлаар  хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хуралдаанд оролцогчдын дунд өндөр хөгжилтэй болон эдийн засаг нь эрчимтэй хөгжиж, хүлэмжийн хий ихээр  ялгаруулж байгаа орнуудын  хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлох, санхүүгийн механизмыг бүрдүүлэх зэрэг олон асуудлаар улс орнууд ихээхэн зөрүүтэй байр суурь баримталж байна. Тухайлбал:  Австрали, Япон зэрэг орнууд хүлэмжийн хийн хэмжээгээ бууруулах зорилтоосоо зарим талаар ухарсан мэдэгдэл хийсэн нь улс орнуудын шүүмжлэлд өртлөө.

     Бага хурлын дээд хэмжээний хуралдаан энэ сарын 19-ний өдөр эхэлж олон орны төр, засгийн тэргүүн, сайд нар оролцож байна. Дээд хэмжээний хуралдаан дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хэмжээнд явагдаж байгаа яриа хэлэлцээг эрчимжүүлэхийг уриалж, уг яриа хэлэлцээний хүрээнд  улс орнуудын хооронд нэгдсэн зөвшилцөлд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2014 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Уур амьсгалын асуудлаар Дээд хэмжээний тусгай хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

    Дээд хэмжээний хуралдаан дээр Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга үг хэллээ. Тэрээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай байгааг тэмдэглэж, 2015 оноос батлан мөрдөж эхлэхээр төлөвлөж байгаа шинэ баримт бичигт уур амьсгалын өөрчлөлтөд илүү ихээр өртөж байгаа, хөгжиж байгаа улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн дасан зохицох, технологи дамжуулах, санхүүгийн механизм бүрдүүлэх талаар тодорхой заалтууд оруулах шаардлагатай байгааг тэмдэглэв. Мөн тэрээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад  өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнууд хамтран ажиллах нэг чухал арга зам нь хамтарсан кредит олгох механизм байж болохыг Япон-Монгол Улсын хооронд энэ оны эхээр байгуулсан түншлэл харуулж байгааг тэмдэглэв. Уг дээд хэмжээний хуралдаан дээр Япон Улсын Байгаль орчны Сайд Новутеру Ичихара үг хэлж тус улс атомын эрчим хүчнээс татгалзах болсонтой уялдан хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар өмнө нь зарлаж байсан үүргээ эргэн харах шаардлагатай болсноо мэдэгдлээ. Япон Улс хөгжиж байгаа орнуудад хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах болон дасан зохицох арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд нь зориулж 2013-2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 16 тэрбум орчим  доллар гаргахаар шийдвэрлэснээ зарлав. Энэ нь манай орны хувьд хоёр орны хооронд байгуулсан нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хүрээнд дэвшилтэт технологи  нэвтрүүлэхэд зориулан үзүүлэх тусламж дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэх өргөн боломжийг бий болгосон юм.

    НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи  бага хурлын хүрээнд Дэлхийн нүүрсний ассоциаци болон Польш Улсын Засгийн газар хамтран нүүрсний олборлолт, ашиглалт, тээвэрлэлтэд хэрэглэх дэвшилтэт технологийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас Тогтвортой шинэчлэлийн чуулганыг зохион байгуулж, эрчим хүчний салбарын болон технологийн шинэчлэл хийх, хөгжлийн зорилтыг уур амьсгалын өөрчлөлтийн асуудалтай уялдуулан хэрэгжүүлэх зэрэг асуудлаар Засгийн газрын болон иргэний байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын өргөн төлөөллийг оролцуулан хийсэн нь оролцогчдын талархлыг хүлээсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын Бага хурал үргэлжилж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 45 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 46 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 9 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 37 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК