Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан яг одоо Хангарьд ордны 14 давхарт болж байна.Хуралдаанаар Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнг танилцуулах, Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлэх тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт зах худалдааны төв ажиллах журмын төсөл, Шинэ жилийг угтах, тэмдэглэх зэрэг 10 асуудлыг хэлэлцэх юм.



















































