Хаягдал дугуй түлнэ гэхээр онигоо ч юм шиг, элэглэл ч юм шиг нэгэн киноны хэсэг нүдэнд харагдлаа. ...Танайх Рашаантад амьдардаг. Манайх Далан давхарт амьдардаг.
Танайх нүүрс түлдэг. Манай бапрышик түлдэг...
Дээд сургуулийн багш маань бидэнд аливаа инээдэм эмгэнэлээс үүддэг хэмээн заадагсан. Үнэхээр ч бодоод байхад гэр хорооллын айлууд дугуй түлнэ гэдэг өнөөдөр нэгэн том эмгэнэл аж.
Судалгаагаар нийслэлчүүд бид жилдээ 5,9 сая тонн түүхий нүүрс 237 мянга гаруй м3 мод, 100 мянга гаруй автомашины дугуй, хуванцар сав шатаадаг болох нь тогтоогдсон байдаг.
Өнөөдөр хаягдал дугуй буюу бидний нэрлэж заншсанаар покрышкыг дугуй засварын газрууд 200-500 төгрөгийн үнэ ханштайгаар зарж байна. Тэд зардаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Түүнийг нь авсан иргэд шатаана уу газар тэгшилнэ үү тэдэнд "пад" байхгүй.
Учир нь тэд авах
ёстой мөнгөө авчихсан шүү дээ. Мөнөөх мөнгөнд нүд нь сохорсон дугуй
засварчдаас дугуйг нь худалдан авч түүнийгээ түлж буй иргэд энэ ард
түмний өмнө ямар их нүгэл үйлдэж буйгаа мэддэг болов уу. Эмч мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар дугуй түлэгчид агаарын бохирдлын тал хувийг үйлдвэрлэн бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг. Тодруулбал дугуйг шатаахад хэдэн зуун төрлийн химийн хорт бодис агаарт ялгарч, тэр нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхдөө улаан хоолой, уушги, зүрхний суурь өвчнийг үүсгэж нүдний салст бүрхэвчийг гэмтээж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг байна.
Хамгийн ноцтой нь дугуйг шатаахад ялгардаг Бензперин гэдэг бодис нь хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг, гудамж талбайд олон хоногоор хадгалагддаг аж.
Бензпирен нь олон цагирагт үнэрт нүүрс устөрөгч бодис бөгөөд хүний генийг гэмтээдэг төдийгүй хорт хавдар үүсгэх өндөр идэвхтэй хатуу талст бодис юм. Анх 1933 онд нүүрсний
давирхайнаас гаргаж авсан бөгөөд хорт
хавдар үүсгэх шинж чанарыг нь илрүүлсэн байна. Бензперин нь нүүрсний
давирхайнаас гадна хуучирсан машин ялангуяа дизель хөдөлгүүртэй машины
утаа, органик материалын шаталтаас үүссэн утаа, хайрч хуурсан түлэнхий
хоол хүнсэнд агуулагддаг байна.Э нэ мэт агаарын бохирдолд сөргөөр нөлөөлж буй олон хүчин зүйлийг хүмүүс бид өөрсдийн гараар хийдэг. Гэсэн атал агаарын бохирдлыг бууруулах нь төр засаг аль нэг яам агентлагын хийх ёстой зүйл мэтээр хандаж иржээ. Хуучин дугуйг хямдаар зардаг, цаашлаад түүнийг түлдэг байдлыг зогсооход бага зэрэг өөриймсөг сэтгэл бидэнд дутаад байгаа юм. Үүнийг бас бодох л хэрэгтэй.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (3)