
Нээлттэй хаалганы өдөрлөг нь “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хууль”-ийн дагуу Гаалийн ерөнхий газрын харьяа бүх гаалийн газар хороод, хилийн боомт, дэргэдэх байгууллагуудад тухайн өдөр нэгэн зэрэг зохион байгуулах аж.
Энэ өдөр гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хяналт бүрдүүлэлт, мэдээлэл зөвлөгөө, гаалийн зөрчлийн улмаас хураагдсан эд зүйл зэрэгтэй чөлөөтэй танилцах боломжтой юм.