
“Бөртэ чоно” наадмын шилдгүүдийг буюу оны шилдэг тамирчин, дасгалжуулагчийг олон улсын жишгээр спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг. Тиймээс спорт холбоод 2013 оны шилдэгт нэр дэвшигчдийн саналаа албан ёсоор МССХ-нд ирүүлдэг. Оны шилдэгт нэр дэвшүүлэх албан хүсэлтээ, нэр дэвшигчийн 2013 оны амжилтын мэдээлэлтэй хамт энэ сарын 15-24-нд МҮОХ-ны “Олимпийн ордон” дахь МССХ-ны шуудангийн хайрцагт, “Ажлын хэсэгт” хэмээн хаяглан ирүүлэх эсвэл mongolia_sportspress@yahoo.com мэйл хаягаар илгээх юм.
МССХ-ны гишүүн сэтгүүлчид санал өгч, спорт холбоодын нэр дэвшүүлсэн тамирчин, дасгалжуулагчдаас шилдгийн шилдгийг тодруулж, спортын тавцанд тив, дэлхийд нэрээ дуурсгасан сор тамирчдыг тодруулдаг.