
Өнөөдөр эрэгтэйчүүдийн үндэсний хэмжээний чуулган Төрийн ордны их танхимд 9.00 цагаас эхлэнэ. Ерөнхий сайдын ивээл дор болох "Нийгмийн хөгжил-Эрэгтэйчүүдийн оролцоо" сэдэвт уг үндэсний чуулганыг ХАХНХЯ, Жендерийн үндэсний хороотой хамтран зохион байгуулах юм. Уг чуулганаар эрэгтэйчүүдийн хөгжил, оролцооны талаарх асуудал түүнийг шийдвэрлэхэд Төрөөс ямар бодлого баримтлах тухай ярилцах юм байна. Чуулган хоёр өдөр үргэлжилнэ.