
09.00 цагт Айл гэрийн ноён нуруу, улс орны хөгжлийн тулгуур болсон эрэгтэйчүүдийн үндэсний хэмжээний чуулган 2013 оны 11-р сарын 25,26-ны өдрүүдэд Төрийн ордны их танхимд зохион байгуулагдана.
09.00 цагаас "Бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх 40 түшиц сургуулийн бага ангийн багш нарын 2 дахь шатны сургалт зохион байгуулах сургагч багшийг чадавхижуулах сургалт эхэлнэ. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх шинэ хөтөлбөрийг дээрх 40 сургууль дээр туршиж байгаа юм.
12.00 цагт Улаанбаатар зочид буудалд ХДХВ ба ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж МУЗН, Оюуны дархлаа ТББ-аас сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан зангиагүй уулзалт болно.
15.00 цагт "UBS" телевизийн байранд "UBS MUSIC VIDEO AWARDS-2013" наадмын хэвлэлийн бага хурал болно.
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа орон даяар эхэлнэ.
МН мэдээллийн төвд
11.00 цагт Лантуун дохио ТББ-аас хэрэгжүүлэх гэж буй Хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны талаар мэдээлэл хийнэ .