
Дэлхийн ихэнхи орнуудад жил бүрийн 11 сарын 25-12 сарын 10-ны хооронд энэхүү аяныг өрнүүлдэг бөгөөд Цагаан туузтны аян гэдэг нь Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг ажиллаж буй эрчүүдийг хамарсан дэлхийн хэмжээний хамгийн том үйл ажиллагаа юм.
Ойролцоогоор 55 гаруй улс орнуудад эрчүүд, хөвгүүд, эмэгтэйчүүдийг хамтад нь хамруулсан аян юм. Зарим орнуудад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооход олон нийтэд боловсролоор дамжуулан үйл ажиллагаа өрнүүлдэг.
Цагаан тууз зүүх нь ямар учиртай вэ?
Цагаан тууз зүүсэн хүн охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч байгааг илэрхийлнэ. Цагаан тууз зүүснээр “Бидний ирээдүй эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлгүй байх болно” гэдгийг илэрхийлэх нэг ара зам юм.
Цагаан туузтны аян хэрхэн үүссэн бэ?
1991 онд, Канадын цөөн хэдэн эрчүүд бусад эрчүүдийг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстойг уриалсан. Цагаан тууз зүүх нь тухайн эр хүн ЭЭХ-ийн эсрэг зогсож байгааг илтгэнэ. Зөвхөн 6 хан долоо хоногийн дотор Канадад 100.000 эрчүүд цагаан тууз зүүж дэмжиж буйгаа илэрхийлж, хэлэлцүүлэгт оролцсон байна.
Зорилго нь юу вэ?
• Хамгийн гол зорилго нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоох юм. Дараах арга замуудаар хэрэгжүүлнэ:
• Хүн бүрийг өөрийн итгэл үнэмшил, хэл, үйлдлээ анхаарах, дуу хоолойгоо гаргахийг уриалах
• Залуучуудад боловсрол олгох, ялангуяа эрчүүд, хөвгүүдэд боловсролын замаар энэ асуудлыг хүргэх
• ЭЭХ-ийн талаар олон нийтэд ойлголт өгөх
• Эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтран ажиллах, бусад байгууллага, хэвлэл мэдээлэлтэй хамтран хүчирхийлэлгүй ирээдүйг бүтээх зорилготой гэнэ.