Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Батаа:Хороодод бичил зээлийн төсөл хэрэгжүүлэхээр 15,2 тэрбум төгрөг тусгасан

2013-11-25
0
ЖИРГЭХ

p18a6e3vq21ij91e00123lrsi6st1Нийслэлийн 2014 оны төсвийн төслийг НИТХ-ын хороодын хуралдаанаар хэлэлцэн саналыг нэгтгэж байна. Өнгөрсөн долоо хоногт Хот байгуулалт дэд бүтцийн хороо, гэр хорооллын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны хамтарсан хуралдаан ,нийгмийн бодлогын хороо хуралдаж саналаа нэгтгэсэн бол өнөөдөр хууль зүй, төрийн байгуулалтын хороо, байгаль орчин экологи өргөдөл гомдлыг асуудал эрхэлсэн хороодын хамтарсан хуралдаанаар нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор ирэх оны төсвийн талаарх зарим мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан  орлогч Н.Батаагаас тодрууллаа.
 
-  Нийслэлийн 2014 оны төсвийг Пүрэв гарагт хэлэлцэн батлах гэж байна. Энэ жилийн төсөв ямар онцлогтой вэ?

-  2013 оны төсөв Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтруу чиглэсэн байсан бол 2014 оны хувьд иргэдрүүгээ чиглэсэн бодлого баримталж ажиллахаар төлөвлөж  байна. Үүний жишээ нь нэгдүгээрт нийслэл анх удаа “Иргэдийн оролцоотой төсөв-2014” компанит ажлыг зохион байгуулж, нийслэлийн 152 хороогоор дамжуулан 320 мянган айл өрхөөс ирэх оны төсөвт тусгах бүтээн байгуулалтын ажилд санал авлаа. Хэлэлцүүлгийн дүнд иргэд өөрсдийн хороонд хамгийн түрүүнд юу хийлгэх шаардлагатай байгааг нэгтгэж, түүний дагуу боломжтой гэж үзсэн төслүүдийг төсөвтөө суулгаад байна. Өөрөөр хэлбэл ирэх оны төсөв бол хотынх нь иргэд өөрсдөө саналаа оруулсан, төлдөг татварын мөнгөө юунд зарцуулахаа шийдсэн, хяналт тавьсан ийм төсөв болж байгаагаараа онцлог юм. Мөн 2014 оны төсөвт цоо шинээр нэг асуудал оруулж ирж байгаа нь Улаанбаатар хотын иргэдийн 60 гаруй хувийг орлого багатай иргэд эзэлж байгаа боловч эдгээр хүмүүст ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Тиймээс анх удаа төсвөөс бичил зээлийн төслийг бий болгож, 152 хорооны иргэдэд зориулан 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр төлөвлөөд байна. Хэрэв төлөвсөнөөр батлагдвал тухайн хороонд төсөвлөсөн хөрөнгийг иргэд өөрсдөө хувиарлаж, хяналт тавин зохицуулах, нийгэмд чиглэсэн ажил үйлчилгээ эрхэлж амьдралаа дээшлүүлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээрээ ажлын байр ч олноор бий болно. Мөн хот анх удаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг бий болголоо. Энэ сан 5 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд хотод шаардлагатай жижиг дунд үйлдвэрлэлүүдийг бий болгоход дэмжлэг үзүүлж, иргэдэд зээл олгоно. Гэх мэтчилэн иргэдрүү чиглэсэн олон төслийг хэрэгжүүлэхээр төсвөө боловсруулаад байна. Миний дээр дурдсан төсөл арга хэмжээнүүд бол нийслэлийн ирэх оны төсвийн 10 хувийг дангаараа эзэлж байна. Үүн дээр халамжийн сангийн бүх хөрөнгийг хот 100 хувь өөрөө гаргана. Энэ нь төсвийн 20 хувь буюу 83 тэрбум төгрөг болж байгаа юм. Харин хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн онд 228 тэрбум төгрөг байсан бол энэ жил 202 тэрбум болж буурсан байгаа. Мэдээж нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

-  “Иргэдийн оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгээс иргэдийн дийлэнх нь ямар санал гаргасан бэ?

-  Бид саналаа  гэр хороолол, орон сууцны хороолол гэж 2 төрлөөр авсан.  Үүнээс хамгийн их санал буюу 170 байршилд цэцэрлэг бариулахыг иргэд хүссэн. Мөн аюулгүй байдал чиглэлд камержуулах, тохь тухтай байх чиглэлд нийтийн эзэмшлийн зам талбайгаа цэцэрлэгжүүлэх, нийтийн үйлчилгээний чиглэлд автобусны буудал зогсоолуудыг оновчтой болгох шаардлагатайг иргэдийн өгсөн саналаас харж болно. Энэ бүгдийг хотын төсвийн болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Энэ жилийн хувьд орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө 13 тэрбумаар нэмэгдэж, 48 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон. Үүнийг дүүргүүдэд хувиарлаж иргэдээс ирсэн камержуулах, тоглоомын талбайг тохижуулах зэрэг саналыг шийдвэрлэнэ. Хамгийн чухал санал нь нийслэлийн хэмжээнд цэцэрлэг байгуулах шаардлагатай байна.  Иргэдийн санал, хэрэгцээ шаардлага, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг үндэслэн ирэх онд цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор шинээр барих ажлыг эхэлнэ. Харин улсын төсвийн хөрөнгөөр 11 цэцэрлэг, сургуулийн барилгын ажлыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Түүнчлэн Дэлхийн банкны дэмжлэгээр 17 цэцэрлэгийн ажил эхэлсэн бөгөөд ирэх онд ашиглалтад оруулна. 80 бага сургууль цэцэрлэгийн цогцолборын хувьд Улсын төсвөөс 9 сургууль барих хөрөнгийг шийдвэрлэж өгсөн. Нийслэлийн ИТХ-ын 11 сарын 28-ны ээлжит хуралдаанаар нийслэлийн ирэх оны төсөв эцсийн байдлаар батлагдахаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нээлттэй ил тод мэдээлж, танилцуулах болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 39 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 5 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 9 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 4 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 24 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 27 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 28 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 38 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 32 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 35 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    19 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 36 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 23 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 43 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 46 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    22 цаг 52 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК