Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж, Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх албаны чиг үүрэг Гадаадын иргэн харъяатын хэрэг эрхлэх газарт шилжихээр болсон. Үүнтэй холбогдуулан тус газар нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нар хурууны хээгээр хил нэвтэрдэг болгох гэнэ. Түүнчлэн Гадаадын иргэн харъяатын газар энэ оноос Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомт дээр нэг удаагийн виз, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт дээр орох визийг шуурхай олгож эхэлсэн байна. Ингэснээр зөвхөн дарга нар асуудлыг шийддэг тогтолцоог халж, орон нутаг дахь албадын дарга, мэргэжилтнүүдэд шийдвэр гаргах эрх өгч, албан хаагчдыг илүү хариуцлагажуулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.



















































