
Чуулганы үеэр “Хүн өөрийгөө удирдах нь”, “Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх нь”, “Үнэт цаасны зах зээлийн шинэчлэл-хуульчийн оролцоо”, “Өмгөөллийн нөхөрлөлийн хамтрагчдын цалин хөлс урамшуулал” зэрэг сэдвүүдээр сургагч багш нар хичээл заахаас гадна оюутны илтгэлийн тэмцээн, VIP уулзалт зэрэг олон үйл ажиллагааг явуулах юм.
Энэхүү чуулганд хуульч, эрхзүйч мэргэжилтэй хэн бүхэн тодорхой хураамж төлж оролцох боломжтой аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88110615, 99026150 дугаарт холбогдон аваарай.