
Маргааш буюу арван нэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны ойн баярт зориулсан бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд хийж, 1990 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн түүхтэй. Хамгийн анхны барилдаанд 128 бөхөөс дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ.
Харин өнгөрсөн жил буюу 2012 он 256 бөх энэ өдрийн албан ёсны амралтын өдөр биш болгож, үндэсний бахархалын өдрөөр бүх нийтээр амарч барилдаан хийх болсон билээ. Өнгөрсөн жил энэ барилдааныг МАХН-аас зохион байгуулахад Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм.
Барилдаан маргааш 14.00 цагт эхэлнэ.
Сэтгэгдэл (2)