
Үүнд:
1. Эрүүл мэндийн яамнаас олгож байгаа зөвшөөрөл лицензийн тоог зохистой хэмжээнд хүртэл бууруулах ажлын хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз тус бүрт дүн шинжилгээ хийж, хүчингүй болгох, хэвээр үлдээх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлэг энэ сарын 28–ны 14.00 цагт Төрийн ордон, Нутгийн удирдлагын танхимд
2. Стандарчилал хэмжил зүйн газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газраас олгож байгаа зөвшөөрөл, бүртгэл, түүнтэй адилтгах актуудыг хүчингүй болгох, хэвээр үлдээх, шат дамжлагыг хөнгөвчлөх талаар хийх уулзалт энэ сарын 29-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордон, Нутгийн удирдлагын танхимд тус тус болно.
Энэ хэлэлцүүлгээр зөвшөөрлүүдийг хэвээр үлдээх, хүчингүй болгох, шат дамжлагыг багасгах талаар хэлэлцэнэ. Иймд Та бүхэн хэлэлцүүлэгт идвэхтэй ирж оролцоно уу.
Уулзалтад оролцох бизнес эрхлэгчдийг 262060 дугаарын утсаар бүртгэж байна.