
Ирэх оны нэгдүгээр сараас цагдаагийн тухай хуулинд багагүй өөрчлөлт орохоор болсон билээ. Тухайлбал, эрүүлжүүлэх байр байхгүй болж оронд нь эмнэлэг, цагдаагийн албадан саатуулах байр үүрэгт ажлыг нь хүлээж авахаар болсон. Тэгвэл Мөрдөх албаны тухай хуулийн шинэчлэлээр Прокурорын дэргэдэх Мөрдөх алба татан буугдаж байгаа аж. Тэгэхээр АТГ-ын Мөрдөх албатай нэгдэж шинэ бүрэлдэхүүнтэй ажиллах эхлэх юм байна. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг гарч хуулийн хэрэгжилтэнд анхаарч байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/