
Монгол, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Хилийн дэглэмийн тухай гэрээнд зааснаар хоёр улсын аливаа нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх өдрийн үеэр автозамын шалган нэвтрүүлэх боомтыг амрааж байхаар заасан. УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өнгөрсөн онд өөрчлөлт оруулж Улс тунхагласны баярын өдөр бүх нийтээр амрахыг болиулсан. Үүнтэй холбоотойгоор Монгол-БНХАУ, Монгол-ОХУ-ын хооронд байгуулсан Хилийн дэглэмийн гэрээнд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд гурван хоног амардаг байсан автозамын шалган нэвтрүүлэх боомтуудыг ажиллуулахаар болсон байна.
24tsag.mn