
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Гантулга, нийслэлийн Агаарын чанарын албаны Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Цацралт нар Бүгд Найрамдах Солонгос улсад томилолтоор ажилласан.
омилолтын баг Дэлхийн Орон нутгийн захиргааны байгууллагуудын Холбоо (ICLEI) болон БНСУ-ын Сүвон хотын Захиргаанаас хамтран 2013 оны 09 сарын 01--нээс 05-ны өдрүүдэд “Байгальд ээлтэй тээвэр” сэдэвт Сүвоны чуулганд оролцсон юм. Төлөөлөгчдийн холбогдох зардал болох 8 073 870 /Найман сая далан гурван мянга найман зуун далан төгрөг төгрөгийг / Нийслэлийн ЗДТГ-ын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг гаргажээ гэж Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)