Өнгөрсөн долоо хоногт болсон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар нийслэлийн удирдлагууд эзэмшдэг хувиа өсгөх санал гаргажээ. Тодруулбал одоогийн эзэмшдэг 26 хувиа 51 болгох саналтай байгаагаа НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нараар уламжилсан байна.Хурлаар тус хүрээлэнд өнөөдрийг хүртэл оруулсан, цаашид хийх хөрөнгө оруулалтын талаар хэлэлцсэн бөгөөд нийтдээ 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа тухай тус компанийн удирдлагууд танилцуулсан юм.
Тухайлбал төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2006 онд Хүүхдийн парк 70 ажилтантай, жилд 258.700 хүнд үйлчилж байсан бол 2012 онд 360 гаруй ажилтантай, жилд 782.000 хүн үйлчлүүлдэг болсон. Шинээр 18 аттракцион, автомат тоглоом суурилуулсан. Түргэн хоолны газар, боулингийн төв, ур чадварын тоглоомын төв, 5.6 га ногоон байгууламж, талбайн иж бүрэн дууны системтэй амралт зугаалгын цогцолборыг байгуулсан гэжээ.
Түүнчлэн анх хамтарсан компани байгуулахад 35.7 га газартай байсан парк хэдэн талаасаа хэмлүүлсээр одоо 31.4 га газартай үлдээд байгаа асуудлын учир шалтгааныг ч хөндөн ярилцжээ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас дээрх хөрөнгө оруулалтыг баталгаажуулах Ажлын хэсэг томилох шийдвэр гаргасан байна.



















































Сэтгэгдэл (1)