
Улс тунхагласны түүхт 89 жилийн ой, Анхдугаар Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан МАХН-аас улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдааныг зохион байгуулж байна. Энэхүү барилдаанд 21 аймгаас аймгийн цолтой бөхчүүд ирж барилдаж байгаагаараа онцлогтой юм. Барилдааны нэгийн даваа Монгол Бөхийн өргөөнд өрнөж байна. Дашрамд дуулгахад өнгөрсөн жилээс эхлэн эл түүхэн тэмдэглэлт өдрийг тэмдэглэхээ больж, бүх нийтийн амралтын өдөр байхыг болиулсан боловч МАХН-аас монголчуудын тусгаар тогтнолоо тэмцэж олсон өдрийг заавал тэмдэглэж байх нь зөв хэмээн үзэж хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Тиймээс тус намынхан үдээс өмнө эл баярын арга хэмжээтэй холбогдуулан Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн байна.
Т.Энхэлээ