
Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахад нийслэлийн төр захиргааны байгууллагууд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн зөвлөгөөнийг маргааш зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөнөөр хотын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, Онцгой байдлын асуудал, шүүхийн болон эрх зүйн шинэтгэл ба гэмт явдалтай тэмцэх асуудал зэрэг сэдвээр ярилцах аж.
Зөвлөгөөн маргааш өглөөний 09.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно.