
Нээлттэй хаалганы өдөрлөг нь Гаалийн ерөнхий газрын харьяа 18 гаалийн газар хороо, хилийн боомтууд, дэргэдэх байгууллагуудад нэгэн зэрэг зохион байгуулагдсан ба давхардсан тоогоор 600 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 4000 орчим хувь хүнд үйлчилсэн байна. Дээрхи арга хэмжээний хүрээнд “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ Гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хяналт бүрдүүлэлт, мэдээлэл зөвлөгөө, гаалийн зөрчлийн улмаас хураагдсан эд зүйл зэрэгтэй чөлөөтэй танилцах боломжийг нийтэд олгосон юм.
Д.Ундрах /24tsag.mn/